Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Day 22 - 7 Хүрд Сэргээх Йог (13 мин) в хорошем качестве

Day 22 - 7 Хүрд Сэргээх Йог (13 мин) 5 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Day 22 - 7 Хүрд Сэргээх Йог (13 мин)

Хүний гэрлэн бүрхүүлийг бүрдүүлэгч 7 хүрд буюу Чакраны тухай Хүний дотор энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц оршдог . Энэ систем нь хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг бөгөөд хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой. Энергийн систем нь 3-н энергийн шугам ба 7н энергийн зангилаа-“чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг гэдгийг та мэдэх үү? Хүний биеийн нурууны дагуу байрлах сувгийг төв судал гэх ба энэ нь сансрын эрчим хүчтэй холбох судал болж өгдөг бөгөөд төв судлын хоёр талаар өгсөх уруудах эсрэг чиглэлтэй ида, пингала судлууд оршино. Энэ гурван судлууд нь 1-7-р чакра буюу хүрдүүдийг үүсгэдэг байна. Чакра буюу хүрдний тухай мэдээллийг буддын, эртний хятадын, энэтхэгийн, тантрын, христийн, иудейн, америкийн индианчуудын уламжлал соёлыг даган баримталдаг ариун гэгээнтнүүд, шидтэнүүд өгүүлсээр ирсэн байдаг. Саяхан Бостоны лабораторийн биофизикчид маш мэдрэг энергийн төхөөрөмжөөр биеийн гадаргуугаас буюу чухамхүү хүрдүүд орших тэр цэгүүдээс цацарч буй энергийн цацрагийг олж илрүүлсэн байна. Мөн биокибернетикийн Венийн институт хүний нуруун дагуу тархи хүртэл орших энергийн урсгал нь тархинд нарийн цахилгаан импульсыг өгдөг тухай дүгнэлт шинжилгээ хийжээ. Энэ энергийн урсгалын зам нь эртний энэтхэгийн олон мянганы тэртээ өгүүлсэн байдаг кундалини-энергийг идэвхижүүлэхтэй тохирч байсан нь эртний энэтхэгчүүд 7 хүрдний тухай өндөр мэдлэгтэй байсныг батлан харуулсан байна. Чакраг энергийн хүрд, энергийн хуйлрал энергийн төв гэх мэтээр бясалгал, йогийн урсгалууд нэрлэсэн байдаг. Чакраг Йогчид бадамлянхуа гэж нэрлэж байсан бөгөөд 7 хүрдийг бадамлянхуануудаар бэлэгдэж дүрсэлж зурсан байдаг нь одоо ч хэвээр байна. 7 хүрд нь ертөнцийн энергээс (доод 3 нь газраас, дээд 3 нь сансараас) шингээн авч биеийн энергийн суваг, мериданаар дамжуулан, тунгалагийн тогтолцоо, мэдрэлийн зангилаа, дотор эрхтэн, жижиг эд эсэд хүртэл тараах энергийн хуй салхитай адил юм. 7 хүрд нь нэг ёсондоо ертөнцийн энергийг хүлээн авагч, хуримтлуулагч, дамжуулагч, түгээгч, тэтгэгч юм. Тиймээс ертөнцийн энерги бидний биед хэр чөлөөтэй орж гарч байгаагаас хамааран хүмүүний эрүүл мэнд, аз жаргалтай сайн сайхан амьдрах нь шалтгаалдаг. Хүрд бүр нь өөр өөрийн үүрэг , өнгө төлөв түвшинтэй байдаг бөгөөд аль нэг хүрд нь доголдсоноор тухайн хүнд тэр хүрдтэй холбоотой асуудал үүсч байдаг байна. Хэмээжээ

Comments