Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #88. Бүгдээрээ нийлж идэх үү? в хорошем качестве

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #88. Бүгдээрээ нийлж идэх үү? 4 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #88. Бүгдээрээ нийлж идэх үү?

Хуулбарлалт ба зохиогчийн эрхийн асуудал? Тэтгэврийн зээл тэглэсэн тухай санал бодол? Бүгдээрээ идье гэх нь зөв үү? тав уу? Жич: Зарим нэг зүйл дээр Админы зүгээс тайлбар бичихгүй бол буруу ойлголт төрөх вий гэж сэрэмжилж байна. Зөв үү? Тав уу? Подкастын гол агуулга буюу ярилцлага маань өөрөө агуулгын цөм юм. Юүтүүб дээр байршуулахын тулд заавал видео хэлбэртэй болгодог. Видео болгохын тулд дүрс бичлэг юм уу зураг хэрэгтэй болно. Тэгэхэд ашигласан зурагнууд нь төлбөрт унах вий гэж Онгод санаа зовнижээ. Энд тодруулга хэлэхэд бидний ашиглаж буй зурагнууд нь зохиогчийн эрхийн зөрчилгүй болон free licensed (ашиглахад үнэ төлбөргүй) болон өөрсдийн авсан, бүтээсэн зураг байдаг. Free licensed зураг нь ашиглахад биднээс ямар нэг төлбөр нэхдэггүй зурагнууд юм. Ийм зурагнууд нь хувийн хэрэглээнд ашиглахад төлбөргүй, арилжааны зорилгоор ашиглахад төлбөртэй эсвэл төлбөргүй, эсвэл зохиогчийн нэрийг нь заавал дурдаж байж хэрэглэнэ г.м олон янз байдаг бөгөөд бидний ашигладаг free licensed зураг нь хувийн болон арилжааны (commercial) байдлаар ашиглахад ч төлбөр шаардлагагүй зурагнуудыг сонгодог болно. Ийм зурагнуудыг түгээдэг вэб сайтууд байдаг бөгөөд тэндээс татаж авч болдог. Мөн зарим нэг сэжиг бүхий зурган дээр Онгодууд төлбөрт унах вий гэж сануулж хэлсэн тул тухайн үед нь арилгасан болно. Мөн заримынх нь зөвшөөрлийг авч хэрэглэсэн. Бас зурагнаас гадна зарим ая, дуу, зурагт загвар (design, template) зэргийг эзэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр болон худалдаж авч хэрэглэдэг. Бид бүх зүйлийг үнэ төлбөргүй хэрэглэх боломжгүй. Жнь: soundcloud дээрх подкаст хүргэхийн тулд бид сарын 12$ төлдөг г.м. Ер нь бид зохиогчийн эрхийг хүндэтгэх өөрсдөө ч бас бүтээлээ хамгаалахын тулд зөвхөн өөрсдийн авсан, бүтээсэн зургаа ашиглах бодлого барьж байгаа болно. Хэрэв манай подкастад таны зохиосон зураг харагдвал, та зохиогчийн эрхийг нь эзэмшдэг бол бидэнд хандана уу. Бид асуудлыг нягтлаад зөрчил байвал даруй арилгах болно. ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? подкаст сонсох линкүүд. YOUTUBE:    / @zuvuutavuu   SOUNDCLOUD:   / zuv-tav   CASTBOX: https://castbox.fm/va/2502441 MPLUS: https://mplus.mn/podcast/zuvuutavuu

Comments