Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Fagradalsfjall volcano в хорошем качестве

Fagradalsfjall volcano 3 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Fagradalsfjall volcano

Исланд нь хойд америк ба европ тивийн тектоник (Eurasian and American tectonic plates) хавтангийн уулзвар газар байралдаг тул хоёр хавтангийн завсараас дэлхийн гүнийн халуун хайлмаг (Lava) бориглон гарч идивэхтай галт уулыг үүсэгдэг байна. Энэ их халуун хайлмагт буцалсан маш халуун ус, уур газрын гүнээс цацагдан гарч гайзер үүсгэдэг. Исландад 100 гаруй галт уул байдагаас 30 нь идэвхитэй галт уул гэнэ. Энэ арал дээр хүн амьдарч эхэлсэн 800 гаруй жилд 13 удаа маш том дэлбэрэлт болж байсан. Одоо ч гэсэн энэ Fagradalsfjall галт уул хааяа идэвхижин дэлбэрч лава, үнс нурамаар оргилдог байна. Хамгийн сүүлийн идэвхижилт нь өнгөрсөн 3-р сард болсоныг дэлхий даяар мэдээлсэн билээ.Энэ үед жуулчины тоо эрс нэмэгддэг гэж байсан. Бид хоёрыг үзэх үед харьцангуй намдсан боловч гарах лава нь их болж жуулчидын явдаг замыг хааж урассан тул бид галт уулын тогоог эгц өөдөөс нь харж чадаагүй. Галт уул үзэх аялал нь их алхаж, өндөр эгц уулыг даваж очдог. Галт ууланд ойртоход шатсан нүүрсний үнэр үнэртэж, тоос, үнс дээрээс бууж ирж байв. Галт уулаас урсан гарах халуун лава нь гол мэт урсаж байгалийн хосгүй үзэгдэлийг бий болгодог байна. Лавад ойртож үзсэн ойролцоогоор 3-4 метрт очход маш халуун, биеийн ил байгаа нүүр, гар халаад илүү ойртож болохгүй байлаа. Исландын цаг уурын мэдээнд галт уулын тухай мэдээ заавал ордог гэж буудалын хүмүүс ярьж байсан. Өнөөдөр лав маш их гарч өөр замаар урссан учир техник, трактор очиж лаваг хааж байгаа гэж ярьхад нь энэ тухай мэдсэн. Ийнхүү халуун лаванд шарагдаж , уулын түргэн урасгалт гол мэт урсах халуун хайлмагыг харж, байгалын гайхамшигт үзэгдэлийг уураг тархиндаа тогтоон авч хорвоогийн нэгэн сайхан өдрийн өнгөрөөв.

Comments